Thursday, March 4, 2010

Ардын сургааль


Аалигүй хүн үгэнд унах
Агсан морь нүхэнд унах
             Авах хүн бєхийх
             Єгєх хүн гэдийх
 Алдсан хүн арван тамтай
 Авсан хүн нэг тамтай
             Алиа нь солио болжээ
 Алсыг харвал аминд тустай
 Холыг бодвол хожим тустай
             Амталсан хэрээ 13 дахина
 Байна гэж бүү бард
 Бага гэж бүү чамла
             Балай биетэй далай санаатай
 Бороотой боловч болзоондоо
 Хуртай боловч хугацаандаа
             Бурхантай газар буг олон
             Буянтай газар нүгэл олон
 Гадаад байдал нь тоть тогос шиг
 Дотоод мэдлэг нь шавар шалбааг шиг
             Гэм нь ємнєє гэмшил нь хойноо
 Гуймхай мєртлєє голомтгой
 Хэлгий мєртлєє хэрүүлч
             Гїйх нохойд гүйхгүй нохой саад
Дєрєє урт ч газар хүрэхгүй
Дїї сайн ч ахад хїрэхгїй
             Даахгүй нохой булуй цуглуулах
Дээлээ шинэд нь
Нэрээ цэвэрт нь
             Жаргах цагт сэрэмж зовох цагт хатуужил
Хор үзээгүй ламаас
Зовлон үзсэн чавганц дээр

            Зуун хүний зүс үзэхээр
            Нэг хүний нэр тогтоо
Зүүдээ ярих гээд хулгайгаа ярих
            Зэмлэх үгний ил нь дээр
            Магтах үгний далд нь дээр
Зээр гэхээр гур гэх
Зээрд гэхээр хээр гэх
            Ичгүүргүй амьтан эзний суудалд
Ихийг сурахаар багыг чармай
            Идсэн ч чоно идээгүй ч чоно
Ид гэхээр амсах ор гэхээр шагайх
            Мал гэхээр манас хийх
            Мах гэхээр ухасхийх
Муу хүнийг аргаар
Мухар үхрийг дєрєєр
            Олон хэлбэл улиг цєєн хэлбэл билэг
Ємдгїй нь євдєг цоорхойгоо шоолох
            Єглєгч хүн єєртєє хоосон
Єєдлєхєд санах сэрэх
Уруудахад унтах идэх
            Єрєєсєн хєл дєрєєн дээр
            Єрєєсєн хєл шороон дээр
Сайхан явах гээд алцан явах
            Санаа нь дэлхий чадал нь мэлхий
Сїїнд халсан хїн тараг үлээх
            Тахибал бурхан таягдвал шавар
Тэмээнд хүрэхгүй гараа тэнгэрт сарвайх
            Ууж идэхдээ уурган морь
            Урагшаа алхахдаа ургаа хад
Учир мэдэхгїй хүнд үг хайран
            Үгээ олж хэл үхэрээ олж мєєр
Үд болтол унтаад үер болтол шээх
            Үд єнгєрвєл наргүй
            Үе єнгєрвєл нєхєргүй
Үзсэн далай үзээгүй балай
            Үхнэ үхнэ гэж үхрийн мах барах
            Явна явна гэж ямааны мах барах
Үхэх хулгана муурын сүүлээр наадах
            Харваагүй байхад мэргэн олон
            Барилдаагүй байхад бєх олон
Хонины дэргэд баатар
Баатрын дэргэд хонь
            Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй
            Далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй
Хэлж єгєвч чих нь цоорхой
Хийж єгєвч сав нь цоорхой
            Хэлэхийн ємнє болгоомж
            Хийхийн ємнє хичээмж
Хэрэг зуун жил хар
Хэрээ мянган жил хар
            Цэцэнд хоёр чих цєєдєх
            Тэнэгт нэг хэл олдох
Чадалтай хүн чєтгєр зарж
Аргатай хїн арчлан унана
            Чамд инээд надад ханиад
Чинийх долоо минийх долоохон
            Шар дагаж бяруу бэлчээрт гарах
Шид үзүүлэх гээд шившигээ үзүүлэх
            Шинэ зурхайчаас асуухаар
            Шинийн хоёрны сар хар
Эегүй хүн яг эвгүй хүн таг
            Эсгий хийх газар нохой хэрэггүй
Яаравч бүү явган суу
Ядравч бүү ташуураа тул

No comments:

Post a Comment