Thursday, March 4, 2010

Хэсэг үгнүүд:


Зохиогч: Б.Зоос /2009/
Хэсэг үгнүүд:

Гунилаа гээд тамхи юунд татна вэ
Гутарлаа гээд хувцасаа амар тайлна вэ
Сэтгэл гэнэдүү байлаа гээд сэтгэлээ зүгээрл өгнө гэж үү
Амьдрал дэндүү хатуу гээд архинд биеээ нэвчүүлнэ гэж үү
Өнгөрсөндөө чи гутардаг бол өнөөдөр ч чиний өнгөрсөн
Өөртөө чи дургуй бол өрөөлийг ч хайрлана гэж байхгүй
Өнгөрсөн одоо ирээдүй гурав үйлийн үртэй юм шиг чамайг зовооно
Нэгэнт амьдрал ийм юм бол нэгийг бодож хоёрыг тунгаан
Нэр төртэй хэлэх үгтэй хийсэн ютай хэрэг болоод ертөнцөөс халь
Зориг мухавч зорилгоо бүү мохоо
Зогсох болвол ядаж хойшоо биш урагшаа
  хараж түр зогс

*---*----*
Гуталчны биш тугалчны хүүхэд
Гуйлгачны биш сэхээтний хүүхэд
Гурилтаж биш зүтгэж
Гутарч биш сэтгэж амьдарсаар
Өдий хүрч өндийж өслөө
Хорвоо уудам би өчүүхэн гэж
Хосгүй шүлэгчийн хэлсэнчнээр
Амьдарч байна яадаг юм би
Аз жаргалтай байна болж л байна

*-*-*-*-* 
Зоосны нүхээр чамайг харвал
Зоригтой өмнөөс нь нударгаа үзүүл
Гуйлгачны нүдээр чамайг ширтвэл
Гутарч няцалгүй дайраад гар
Хяларлаж зарим нь чамайг гадуурхвал
Хэдэрлэж муугаан үзүүлэлгүй
Хэлэхээн хэлээд орхи тэднийг

*-*-*-*
Хонзонт амьдралын хорсол дунд
Хогоороо хэвтэх шарилж дунд
Ховордож ганц яргуй нь явбал
Ховсдож чамайг бүгд гадуурхана
Холгож чамайг бүгд түлхэнэ
Хорвоо гэж ийм л юм
Хог ч биш яргуй ч биз
Хоёрын хооронд хуурмаг явах гэж үү?

*-*-*-*
Чамайг би санадаг болох юмсан
Чагнаж зүрэхээ нэг сонсохсон
Зүггүйтэж наргисан нас минь алсдаж
Зүрх сэтгэл нэгийг хүлээн эзгүйрнэ
Чамайг гэж нэгнийг хэлэхийг
Чагнаж өөрөөсөө мэддэг ч болоосой
Цагаан гарздаж насаан үрэлгүй
Чамайг эртхэн өөрийн болгох юмсан



No comments:

Post a Comment