Thursday, March 4, 2010

Уртын дууны тухай нэгэн домог

Домог:
Уртын дуу нь аль эрт цагаас Хүннү, Сүннү-гийн үед Монголд оронд дэлгэрсэн байжээ. Түүнийг 2 мянган жилийн тэртээ хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байна.
Хятадад 1958 онд хэвлэгдсэн хятадын төрийн түүх 3 боть, "Лидай гэцү жуанзи хуйбан" номны 2046-2047 дүгээр хуудаснаас алдарт түүхч Г.Сүхбаатар гуай ийнхүү орчуулжээ:
  
- "Хүннүгийн шаньюу-д гоолиг маш сайхан 2 охин төрсөн гэдэг… Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэх болжээ. Шаньюу хэлсэн нь: - "Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ? Тэнгэрт өргөе" гэжээ.
Чингээд улсынхаа умартад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад, тэнгэр минь өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрөхөд эх нь охидоо очиж авья гэхэд, цаг нь болоогүй байна гээд шаньюу зөвшөөрөөгүй байна. Дахин нэг жил өнгөрөхөд нэгэн хөгшин чоно ирж, асрыг өдөр шөнөгүй харуулдах болсон байна. Нөгөө чоно ульсаар байв, асрын доор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа больжээ. Дүү нь хэлсэн нь: -"Эцэг минь биднийг тэнгэрт өгөхөөр энд суулгасан. Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээжээ. Иймд доошоо буун түүнд очсугай" гэжээ.
Гэтэл эгч нь маш эмээн хэлсэн нь: -"Энэ чинь адгуус шүү. Эцэг эхийн нэрийг бүү бузарлатугай" гэжээ.
Дүү нь түүний үгэнд оролгүй доош буун чонын гэргий болж хүү төрүүлсэн байна. Түүний удам өсөн үржсээр байгаад, улс болжээ. Иймд энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай."

No comments:

Post a Comment