Thursday, March 4, 2010

Нүглийг тэвчиж, буяныг арвитгахын учир


Нүглийг тэвчиж, буяныг арвитгахын учир “Энэрэн нигүүлсэх бурханы сургааль” Судараас:
 Манай ард түмэн олон зуун жил нүгэл буян хэмээх үгийг муу, сайн үйл гэж ойлгож ирсэн. Хүн хэмээх алдар нэрээ сахин явахад харшлах аливаа сэтгэлийн тотгор, зан суртахууны хэлбийгүй үйлийг нүгэл хэмээдэг. Үнэхээр амьд амьтан бїхэн аминдаа хайртай бєгєєд єт хорхой, хулгана, зурам хүртэл алахаар завдахад зугатдаг шүү дээ. Гэтэл єнєєгийн ихэнх хүүхэд залуус, ахмад маань ч амьтан алахдаа сэтгэл євдєж, єрєвдєх мэдрэмжгүй болж, <хүрэн чулуун зүрхтнүүд болж ирлээ. Энэ бол аймшиг, энэ бол гамшиг. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл алах хэмээх үгийг эрээ цээргүй хэлж, тоглохдоо хүртэл алж талж, байлдаж нааддаг боллоо. Амьдрахын эрхээр ан хийдэг гєрєєчин хүн ч хүртэл хангай дэлхийдээ наминчлан байж, сэтгэлийн зовлон эдлэн байж, үр тєлгүй, эр сувайг нь сонгон байж ганц хоёр зэргийг унагадаг байсан шүү дээ. Гэтэл одоо моторт техник, шүршдэг буу, шєнийн гэрэл тэргүүтэнг хэрэглэн хоттой хонинд чоно орсон мэт хядаж шархдуулаад захаас нь ачаад явдаг тухай ярьж бичих боллоо.
Түүнийг тэвчин хүнлэг ёс, энэрэх хайрлах үзлийг баримталваас буян болдог. Арван хар нүглийн бүдүүн томъёолол нь биеийн үйл гурван зүйл хэмээсэн нь амь таслах ба эс єгснийг авах (хулгай хийх) хийгээд хүслээр буруу хурьцах сэлт мєн болой. Хэлний дєрвєн зүйл хэмээсэн нь худал, хов, ширүүн үг, чалчих сэлт мєн болой. Алимад сэтгэлийн гурван зүйл хэмээсэн нь хомголзох (шунах) сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл сэлт мєн болой> хэмээн єгүүлжээ. Эдгээр бие, хэл, сэтгэлийн арван муу үйлийг тэвчин чадваас арван цагаан буян болдог билээ.
  • Амьтан болон тєрєгсєд
  • Аминдаа хайртай тул
  • Асралт мэргэд биедээ үлгэрлээд
  • Амь таслахыг сайтар цээрлэвэй
Эх болсон зургаан зїйл хамаг амьтны тусын тулд єчүүхэн тєдий буян болох үүднээс хүртээл болголоо. Та бүхний арван цагаан буян арвижих болтугай.


No comments:

Post a Comment