Thursday, March 4, 2010

МОНГОЛ НАЙРАГЛАЛ

Р.Чойном   МОНГОЛ НАЙРАГЛАЛ

МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН

 


МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН

Ардын сургааль


Аалигүй хүн үгэнд унах
Агсан морь нүхэнд унах
             Авах хүн бєхийх
             Єгєх хүн гэдийх
 Алдсан хүн арван тамтай
 Авсан хүн нэг тамтай
             Алиа нь солио болжээ
 Алсыг харвал аминд тустай
 Холыг бодвол хожим тустай

Нүглийг тэвчиж, буяныг арвитгахын учир


Нүглийг тэвчиж, буяныг арвитгахын учир “Энэрэн нигүүлсэх бурханы сургааль” Судараас:
 Манай ард түмэн олон зуун жил нүгэл буян хэмээх үгийг муу, сайн үйл гэж ойлгож ирсэн. Хүн хэмээх алдар нэрээ сахин явахад харшлах аливаа сэтгэлийн тотгор, зан суртахууны хэлбийгүй үйлийг нүгэл хэмээдэг. Үнэхээр амьд амьтан бїхэн аминдаа хайртай бєгєєд єт хорхой, хулгана, зурам хүртэл алахаар завдахад зугатдаг шүү дээ. Гэтэл єнєєгийн ихэнх хүүхэд залуус, ахмад маань ч амьтан алахдаа сэтгэл євдєж, єрєвдєх мэдрэмжгүй болж, <хүрэн чулуун зүрхтнүүд болж ирлээ. Энэ бол аймшиг, энэ бол гамшиг. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл алах хэмээх үгийг эрээ цээргүй хэлж, тоглохдоо хүртэл алж талж, байлдаж нааддаг боллоо. Амьдрахын эрхээр ан хийдэг гєрєєчин хүн ч хүртэл хангай дэлхийдээ наминчлан байж, сэтгэлийн зовлон эдлэн байж, үр тєлгүй, эр сувайг нь сонгон байж ганц хоёр зэргийг унагадаг байсан шүү дээ. Гэтэл одоо моторт техник, шүршдэг буу, шєнийн гэрэл тэргүүтэнг хэрэглэн хоттой хонинд чоно орсон мэт хядаж шархдуулаад захаас нь ачаад явдаг тухай ярьж бичих боллоо.

Афоризм

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.
(М.М.Пришвин)

* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал.
(Мэгэли дэ Сэрвантэс)

* * *
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй.
(Р.Декарт)


* * *
Эрдэм чадлыг хичнээн эс сурваас
Хэрэглэх цаг дор гэмшимой.
(Инжинаш)

Ардын сургааль

Бямбажав багшийн минь сургаал:

Хүн хорвоод амьдрахад дєрвєн зүйлд тэсвэртэй байх шаардлагатай:

    * Хүйтэнд тэсвэртэй байх

    * Зовлонд тэсвэртэй байх

    * Давчуу түргэн байдалд тэсвэртэй байх

    * Уйтгарт тэсвэртэй байх

Эдгээр дєрвєн зүйлийг ухах аваас нэн чухал болой.

    * Хэрвээ бүтэх зүйл байваас хэдий түүнээ уурлахын хэрэг юун

    * Хэрвээ бүтэхгүй зүйл байваас бас хэдий түүнээ уурлахын тус юун

Хэвлийгээрээ дуугарах сонин vзэгдэл



Хэвлийгээрээ дуугарах сонин vзэгдэл байдаг гэнэ. Энэ тухай энэхvv vнэнийг єгvvлэе. "Бодлын зардас"
Архангай аймгийн Цахир суманд чєтгєр Жамъян, А.Данзансамбуу гэдэг сонин хvмvvс байжээ. Нэгэн єдєр намын тєв хорооны суртал номлогч гэж халимаг vстэй ганган хvvхэн ирээд, шашны сурталчилгаа их байна гэж уурлан, чєтгєр байхгvй гэдгийг бvх талаар ухуулжээ. Тэр vед Данзансамбуу захиргааны галч, манаач хийдэг байсан аж. Тайныхаа гэрийн хоймо Суртал номлогч босоод, манаачаа юун хvмvvс дуулалдаад байна? хэмээн нилээд зэвvvцсэн аятай асуухад нь манай энд нєнє болохоор элдэв юм дуугараад байдаг юм. Дуугарч болохгїй, амандаа маант мэгзэмээ уншаад унт гэжээ. Нєгєєх чимээ ойртсоор гэрийн хаяанд ирчихсэн аятай хvvхэд уйлан хєхрєлдєж, тэгснээ шар шувуу, хон хэрээ, ууль болж дуугараад байжээ. Тэгтэл нєгєє хvvхэн урд нь хvрээд ирчихсэн, хэвтэж чадахаа байлаа, таны євєрт оръё гээд чичрэн зогсож байв. Суртал номлогч бvсгvй Данзансамбуугийн євєрт ганц хоноод маргааш єглєє нь яаран сандран буцсан гэдэг.
рт хvvхэнд ор засаж єгєєд, єєрєє хатавчинд унтжээ.

Дэрмээ

Дэрмээ
Зохиогч: Б.Зоос /2008/
Єглєє ч болов уу босох уу байх уу гэсэн бодол толгойд эргэлдэн байж за байз босохоос до гэсээр хагас ухас нvдээ нээн бослоо. За байз єнєєдєр чин яадаг єдєр билээ гэж бодолхийлэн нvvр гараа хальт угаагаад аяга хар цай ганц зvсэм хатсан хар талх идээд єнєєх л хийдэг зvйлээ хийхээр гарч одлоо. Уг нь Дэрмээ хєдєєнєєс таван жилийн ємнє сургуульд сурахаар орж ирсэн бєгєєд суусантай гvйтэй хэдэн жил баахан мєнгє тєгрєг зарлагадан байж тєгсєєд нэг л сайхан санхvvч болсон юм байх. Єнєєдєр хороолол орж нєгєє компани орж ажилд авах эсэхийг нь мэдэхээр явж байгаа нь энэ. Хоолой нь євдсєн юму хорт утаанд нь булагдсан юмуу дуу нь гарч ядан жижvvрээс дээш орох зєвшєєрєл аваад хvний нєєцийн менежер бvсгvйтэй уулзаж анкет бєглөлєє.

Уртын дууны тухай нэгэн домог

Домог:
Уртын дуу нь аль эрт цагаас Хүннү, Сүннү-гийн үед Монголд оронд дэлгэрсэн байжээ. Түүнийг 2 мянган жилийн тэртээ хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн байна.
Хятадад 1958 онд хэвлэгдсэн хятадын төрийн түүх 3 боть, "Лидай гэцү жуанзи хуйбан" номны 2046-2047 дүгээр хуудаснаас алдарт түүхч Г.Сүхбаатар гуай ийнхүү орчуулжээ:
  

Хэсэг үгнүүд:


Зохиогч: Б.Зоос /2009/
Хэсэг үгнүүд:

Гунилаа гээд тамхи юунд татна вэ
Гутарлаа гээд хувцасаа амар тайлна вэ
Сэтгэл гэнэдүү байлаа гээд сэтгэлээ зүгээрл өгнө гэж үү
Амьдрал дэндүү хатуу гээд архинд биеээ нэвчүүлнэ гэж үү
Өнгөрсөндөө чи гутардаг бол өнөөдөр ч чиний өнгөрсөн
Өөртөө чи дургуй бол өрөөлийг ч хайрлана гэж байхгүй
Өнгөрсөн одоо ирээдүй гурав үйлийн үртэй юм шиг чамайг зовооно
Нэгэнт амьдрал ийм юм бол нэгийг бодож хоёрыг тунгаан
Нэр төртэй хэлэх үгтэй хийсэн ютай хэрэг болоод ертөнцөөс халь
Зориг мухавч зорилгоо бүү мохоо
Зогсох болвол ядаж хойшоо биш урагшаа
  хараж түр зогс